...

AFA

Хаяг:  “Executive Excellence” Олон улсын Бизнесийн Төв 10-р давхар, Галакси Тауэр, E-mail: info@afa.mn     

Захиалгат Сургалт

Байгууллагынхаа ажилчдыг бэлтгэн сургаж, ямар ч үед баг хамт олноороо бэрхшээл саадыг гэтлэн давж улмаар давуу талаа болгон урагшлахад тань бид туслая.

Амьдралын луужин

Амьдралын луужин дэвтэр нь алсын хараат төлөвлөлт, амжилтын зуршил бүтээгч, үр дүнтэй цагийн менежментээр таныг зорилгодоо хүргэх туслах болно.

Бүтээгдэхүүн

Байнга урагшлан хөгжиж, хүссэн зорилгодоо хүрэхэд хэрэгтэй мэдлэг мэдээллээр зэвсэглэж, амжилтанд хүргэх дадал зуршил, амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд шаардлагатай бүхэнд суралцагтун..

AFA Academy

Эрхэм таныг өөрийн алсын хараа, зорилго болон үнэ цэнтэй чухал зүйлдээ төвлөрөн амьдрахад тань туслах болно…

СЭТГЭЛ ЗҮЙ, ЭРҮҮЛ МЭНД, ГЭР БҮЛ, АЖИЛ, БИЗНЕС МӨНГӨ, САНХҮҮ

ХАНДЛАГА, ХАРИЛЦАА, ТӨЛӨВШИЛ

нийгмийн сэтгэл зүй, оюун санааны зөв төлөвшил, ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН боловсрол

БИДНИЙ ТУХАЙ

АФА Академи нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын ирээдүй болсон олон мянган хувь хүн, гэр бүлүүдийн харилцаа бизнест бодит эерэг үр дүнг бий болгоход хувь нэмрээ оруулсан бөгөөд хувь хүний хөгжил, манлайлал, ажлын бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ажилласаар байна.

Аксел Фишер, АФА Академийн Үүсгэн байгуулагч, Аагш. 

Тэрээр 1995 оноос хойш Монголд ажилласаар ирсэн ба Монголын нийгэмд нөлөөлсөн янз бүрийн байгууллагуудыг удирдаж явсан туршлагатай. Ерөнхий сайдын байгуулсан хувь хүний хөгжлийн зөвлөлд уг төслийг удирдан ажиллаж байсан. Аксел Фишер нь “Амжилтын хөтөч”, “Амьдралын луужин” гэх мэт хувь хүний хөгжлийн номуудыг зохиосон бөгөөд энэхүү хөтөч ном нь мянга мянган Монголчуудыг хувийн амьдралаа үр дүнтэй зохион байгуулахад тусалсаар ирсэн билээ. Ноён Аксел Фишер таныг дасгалжуулж, туслаж таны амьдралыг дараагийн шинэ түвшинд гарч амжилтанд хүргэхийн тулд чин сэтгэлээсээ дэмжин ажиллах болно.

Ш.Амартүвшин – AFA Aкадемийн Үүсгэн байгуулагч, Багш, Амьдралын дасгалжуулагч, Уран илтгэгч, Гэр бүлийн зөвлөх.

Сүүлийн 16 жилийн турш амьдралын дасгалжуулагч гэр бүл бизнесийн зөвлөгчөөр ажиллаж олон хувь хүн, гэр бүлүүдийн харилцаа бизнест бодит эерэг үр дүнг бий болгоход хувь нэмрээ оруулсан бөгөөд хувь хүний хөгжил, манлайлал, ажлын бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ажилласан туршлагатай.

Contact us

Seraphinite AcceleratorOptimized by Seraphinite Accelerator
Turns on site high speed to be attractive for people and search engines.